MININGWEEK & MINEPRO 2026 | ТҮМЭН АЙЛ КӨҮЛ ХХК
18/09/2026
MININGWEEK & MINEPRO 2026 | ТҮМЭН АЙЛ КӨҮЛ ХХК

Уул уурхайн салбарын хөгжил, шинэ технологи, инновац, хамтын ажиллагааг дэмжих зорилготой MiningWeek & MinePro 2026 арга хэмжээнд Түмэн айл көүл ХХК амжилттай оролцлоо.

Арга хэмжээний үеэр уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийн шийдэл, автоматжуулалт, дижитал шилжилттэй танилцаж, салбарын мэргэжилтэн, ханган нийлүүлэгч, түнш байгууллагуудтай санал солилцлоо.

Бидний хувьд уул уурхайн үйл ажиллагааг илүү аюулгүй, үр ашигтай, технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй болгох нь урт хугацааны хөгжлийн чухал хэсэг юм.

Цаашид олборлолт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн боловсруулалт болон үйл ажиллагаанд шинэ технологи, автоматжуулалт, дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх, бүтээмж болон үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд тасралтгүй ажиллах болно.

Монголын уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн төлөө.