Баян шанд нүүрсний уурхайн нөөцөд түшиглэн баригдах стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний шинэ эх үүсгэвэр — төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2028 оноос эрчим хүч нийлүүлэхээр хэрэгжиж байна.
"Түмэн айл энержи" ХХК — "Түмэн айл көүл" ХХК нь 2024 онд 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалттай охин компанийг үүсгэн байгуулж, эрчим хүчний салбарт бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлсэн. Тус станц нь говийн болон зүүн өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах үндсэн зорилготой.
Төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэрлэлийн дутагдлыг бууруулж, говийн бүсэд хэрэгжих бүхий л төслүүдийг найдвартай эрчим хүчээр хангана.
Төсөл нь Монгол Улсын 2 хэлхээт 220кВ-ийн агаарын шугамын Цагаансуварга-Сайншанд чиглэлд холбох зангилаа цэгт байрлаж буй бөгөөд хувийн хөрөнгө оруулалтаар уг холболтыг дэмжин ажиллана.
140 гаруй байнгын ажлын байр шинээр бий болох бөгөөд хатуу хучилттай авто зам, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд цогцоороо хийгдэнэ.
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахыг чухалчилж, орчин үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Утааны тоосонцрыг бууруулах HEPA шүүлтүүрийн систем нь агаарын бохирдлыг олон улсын стандартын хүрээнд хянах боломжийг бүрдүүлнэ.
Говийн бүсийн усны нөөцийг хамгаалах, хэрэглээг хамгийн бага байлгах зорилготой агаарын хөргөлтийн конденсаторын систем.
Түлшний бүрэн шаталтыг хангаж өндөр үр ашигтай ажиллах CFB зуух нь эрчим хүчний хөрвүүлэлтийн үр ашгийг дээд түвшинд хадгалах технологи юм.
Олон улсын стандартын дагуу бүрэн автомат хяналтын системүүд нь станцын найдвартай, аюулгүй, тогтвортой ажиллагааг баталгаажуулна.
Ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутгийн эдийн засгийг дэмжинэ
Говийн бүсэд хэрэгжих төслүүдийг эрчим хүчээр найдвартай хангана
Эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэр бий болно
Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ
Эрчим хүчний хувьд бие даасан болох бодлогыг дэмжинэ