Эрүүл аюулгүй, тогтвортой ажлын орчинг бүрдүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллах — чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, өндөр бүтээмжтэй ажиллахад чиглэсэн бодлого баримталдаг.
Ажилтан нь байгууллагын үнэт капитал мөн. Бид дараах нийтлэг үнэ цэнэд тулгуурлан өдөр тутам ажилладаг.
Ажилтнуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил болон чөлөөт цагийг дэмжих зорилгоор спортын заал, сагсан бөмбөгийн талбай, амралтын байр зэрэг тав тухтай орчинг бүрдүүлсэн.
Ажилтнуудын амьдралын чухал мөчүүдэд — анх удаа байр худалдан авах, хурим хийх, гэрлэлт бүртгүүлэх зэрэг үед нэг удаагийн санхүүгийн тусламж олгодог.
Жил бүр нийт ажилтны нэгдсэн гадаад аялал зохион байгуулж, шинэ туршлага, хамтын дурсамж, амралтыг хослуулсан дурсамж бүтээдэг.