“ХАРААТ-УУЛ” АЛТ-ЗЭСИЙН ТӨСЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
20/08/2026
“ХАРААТ-УУЛ” АЛТ-ЗЭСИЙН ТӨСЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Манай компанийн төлөөлөл БНХАУ-ын өнгөт металл, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн тэргүүлэх компаниудын нэг Jinchuan Group Co., Ltd.-ийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, “Хараат-Уул” алт-зэсийн төслийн цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.

“Хараат-Уул” алт-зэсийн төсөл нь Монголын өмнөд бүсийн зэс-алтны бүсэд байрладаг бөгөөд цаашид хайгуулын ажлыг өргөжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой хэтийн төлөвтэй төсөл юм.

Уулзалтын хүрээнд “Хараат-Уул” төслийн геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, төслийн нөөцийг нэмэгдүүлэх, ордын хөгжүүлэлт болон олборлолт, баяжуулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.

Мөн Jinchuan Group Co., Ltd.-ийн уул уурхай, баяжуулалт, металлургийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийн шийдэл, олон жилийн туршлагаас судалж, үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Цаашид талууд төслийн геологи, хайгуул, нөөцийн өсөлт, технологи болон төслийн хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг нарийвчлан судалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.