"БАЯН ШАНД" Нүүрсний уурхай
Дорноговь аймаг · Мандах сум · Ил олборлолт

Мандах сумын төвөөс баруун урагш 30 км зайд байрлах нүүрсний уурхай нь 2022 оноос хөрс хуулалт, 2023 оноос олборлолт, экспортын үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байна.

2022
Хөрс хуулалт эхэлсэн
2023
Олборлолт & Экспорт
463
Нийт ажилтан
24/7
Тасралтгүй ажиллагаа
100%
Төмөр замаар экспорт

Байршил: Дорноговь аймаг, Мандах сум — Сумын төвөөс баруун урагш 30 км · Бүс нутгийн төмөр замын дэд бүтцийн тээвэртэй уялдсан оновчтой байршилтай

Манай баг

Уурхай нь 14/14 нөхцлөөр өдөр шөнийн ээлжээр тасралтгүй ажиллах 463 мэргэжлийн боловсон хүчинтэй.

60
Инженер техникийн ажилтан
Захиргааны болон инженер техникийн удирдлага, зохицуулалт
380
Тоног төхөөрөмжийн оператор
Уурхайн өдөр тутмын олборлолтын үйл ажиллагааг хариуцагч мэргэжилтнүүд
23
Гэрээт ажилтан
Тусгай чиглэлийн үйлчилгээ болон дэмжлэг үзүүлэгч гэрээт мэргэжилтнүүд
24
ЦАГИЙН АЖИЛЛАГАА
14 / 14 нөхцөл

Тасралтгүй олборлолт

Уурхай нь өдөр шөнийн ээлжийн системээр жилийн 365 хоног, 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогод онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Олборлолтын дөрвөн тулгуур

01
Ил уурхайн олборлолт

Ил уурхайн аргаар компанийн дунд болон урт хугацааны төлөвлөлт, жилийн батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний дагуу тасралтгүйгээр үйл ажиллагааг явуулж байна.

02
Тээвэр

Нүүрсний талбайгаас тусгай зориулалтын авто замаар "Түмэн айл көүл" гаалийн хяналтын бүсэд хүргэж, цааш 100% төмөр замаар тээвэрлэн экспортод гаргаж байна.

03
Чанарын баталгаажуулалт

Уурхайн талбайд нүүрсний чанарыг тогтмол лабораторид шинжлэн шалгаж, худалдан авагчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг экспортолж байна.

04
Байгаль орчны менежмент

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төрийн эрх бүхий байгууллагаар жил бүр батлуулан, холбогдох хуулийн дагуу байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтмол бууруулж байна.

Төслийн зурагнууд