✈️ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, АГААРЫН ХӨЛӨГТЭЙ БОЛЛОО
01/09/2026
✈️ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, АГААРЫН ХӨЛӨГТЭЙ БОЛЛОО

Манай компани үйл ажиллагааны шуурхай, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутаг дахь төслүүдийн уялдаа холбоо, зорчих хөдөлгөөнийг илүү үр ашигтай зохион байгуулах зорилгоор "Хүннү Эйр" ХХК-аас Cessna Grand Caravan EX 208B загварын агаарын хөлгийг худалдан авлаа.

Cessna Grand Caravan EX 208B загварын агаарын хөлөг нь богино зурваст хөөрч, буух чадвар, ашиглалтын найдвартай байдал, олон төрлийн нөхцөлд ажиллах боломж зэргээрээ дэлхий даяар өргөн ашиглагддаг.

Энэхүү хөрөнгө оруулалт нь манай компанийн хэрэгжүүлж буй уул уурхай, эрчим хүч болон бусад төслүүдийн үйл ажиллагааны шуурхай байдлыг нэмэгдүүлж, ажилтнууд болон мэргэжлийн багуудын зорчих хугацааг богиносгон, төслүүдийн удирдлага, зохион байгуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Бид цаашид үйл ажиллагаандаа орчин үеийн, найдвартай техник технологийг үе шаттайгаар нэвтрүүлж, компанийн тогтвортой өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.