ТӨМӨР ЗАМЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт, тээвэр логистикийн найдвартай үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулан, эх орныхоо төмөр замын салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж буй нийт төмөр замчид, инженер техникийн ажилтнууд, үе үеийн төмөр замчид Та бүхэндээ Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж, хөгжсөний 88 жилийн ойн баяр болон Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Төмөр замын салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар, хариуцлага, нөр их хөдөлмөр нь улс орны эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжил, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал үндэс билээ.
Нийт төмөр замчдадаа эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, бүтээн байгуулалтын арвин их үйлсийг хүсэн ерөөе.