​​ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
15/08/2026
​​ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

⚡ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, айл өрх бүрийн гэрэл гэгээ, үйлдвэр аж ахуйн нэгж бүрийн тасралтгүй үйл ажиллагааны үндэс болсон эрчим хүчний салбарт хөдөлмөрлөж буй нийт инженер, техникийн ажилтан, албан хаагчид болон үе үеийн эрчим хүчний салбарынхандаа баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эх орныхоо хөгжил, эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болсон эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийн төлөө мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж буй Та бүхний үйлс үргэлж өөдрөг, бүтээн байгуулалт бүхэн тань амжилтаар дүүрэн байх болтугай.

Эрчим хүчний салбарын нийт ажилтан, албан хаагчдадаа эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!

⚡ Эрчим хүч – Хөгжлийн хөдөлгөгч хүч