“Түмэн айл көүл” ХХК нь Австрали болон Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Kincora Copper Limited компанитай Монгол Улс дахь "Хүрэл үнэг" төслийг худалдан авах хэлцлийн эцсийн гэрээнүүдийг байгууллаа.
Уг хэлцэл амжилттай хэрэгжсэнээр “Түмэн айл көүл” ХХК нь Монгол Улсын өмнөд бүсийн ашигт малтмалын хэтийн төлөв бүхий зэс-алтны төслүүдийг өөрийн хөрөнгийн багцад нэгтгэж, уул уурхай, эрчим хүч, төмөр замын логистик, хүнд үйлдвэрлэлийн салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн чухал алхам хийж байна.