“Түмэн айл көүл” ХХК-иас Мандах сумын айл өрхүүдийн ундны ус хадгалалтын эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд зориулалтын усны сав тараах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус усны сав нь БНСУ-ын Daelim Chemical компанийн олон улсын стандартад нийцсэн HDPE буюу өндөр нягтралтай полиэтилен материалаар үйлдвэрлэгдсэн бөгөөд сүү, цагаан идээ зэрэг хүнсний зориулалттай шингэн зүйл хадгалахад химийн урвалд орохгүй, хадгалагдаж буй бүтээгдэхүүнд элдэв амт, үнэр шингээхгүй давуу талтай. Мөн бат бөх чанартай, хүчил, шүлт болон бусад химийн идэмхий бодист тэсвэртэй бүтээгдэхүүн юм.
Арга хэмжээнд хамрагдсан нийт иргэддээ баярлалаа.