"Кинкора Коппер" компанийн Монгол дахь 100% эзэмшлийн "Хүрэл үнэг" төслийн талбайг худалдан авах хэлцлийг амжилттай эхлүүллээ.
20/05/2026

"Түмэн айл көүл" ХХК урт хугацааны өсөлтийг бий болгох зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний багцыг төрөлжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Австрали болон Торонтогийн Хөрөнгийн Биржид давхар бүртгэлтэй хайгуулын "Кинкора Коппер" компанийн Монгол дахь алт, зэсийн "Хүрэл үнэг" төслийн талбайг худалдан авах хэлцлийг амжилттай эхлүүллээ.  "Хүрэл үнэг" төслийн талбай нь Дорноговь аймагт 22 мянга га талбайг эзлэх Оюу Толгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтоцоор нэг байршилд оршдог томоохон ордуудын нэг юм.  Талууд хэлцлийг 2026 онд багтаан хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.