"Түмэн айл көүл" ХХК болон туслан гүйцэтгэгч "СТСЕ МОН" ГХОХХК болон "Хералд майнинг" ХХК-уудын санаачилгаар Хаврын мод тарих өдөрлөгийг 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
18/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Түмэн айл көүл" ХХК болон туслан гүйцэтгэгч "СТСЕ МОН" ГХОХХК болон "Хералд майнинг" ХХК-уудын санаачилгаар Дорноговь аймгийн Мандах сумын Засаг Даргын Тамгын газар хамтран Хаврын мод тарих өдөрлөгийг 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд Мандах сумын ЕБС-ийн 1-9 дүгээр ангийн сурагчдын дунд бага болон дунд анги гэсэн 2 ангиллаар гар зургийн уралдаан зохион байгуулж нийт 6 сурагчийг шагналт байранд шалгаруулав.

Тус өдөрлөгөөр үхрийн нүд, жигд, голт бор, буйлс, хайлаас, улиас модны нийт 300 ширхэг суулгацыг иргэд, аж ахуй нэгж байгууллагад үнэгүй олгож, мод суулгах, арчлах, ургуулах талаар холбогдох сургалтыг зохион байгуулж ажиллаа. Мод, сөөг тарих, байгаль орчныг хамгаалахыг сурталчлан таниулах ажилд идэвх санаачилгатай гар бие оролцсон Мандах сумын Засаг Даргын Тамгын газар, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон болон иргэд, хүүхэд багачууддаа талархал илэрхийлье.