"Түмэн айл көүл" гаалийн хяналтын бүс 3,000,000 дахь тонн ачааг амжилттай тээвэрлэлээ.
06/05/2026

“Түмэн айл көүл" ХХК-ийн Салбар төмөр замын ачилт, буулгалтын терминал, гаалийн хяналтын бүс 2025 оны 04-р сарын 06-ны өдөр эхний цуваа ачааг илгээж байсан бол 2026 оны 05-р сарын 06-ны өдөр 3,000,000 дахь тонн ачааг амжилттай шилжүүлэн тээвэрлэлээ.

Энэхүү амжилт нь компанийн хамт олон, ажилтнуудын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласан "Монголын төмөр зам" ТӨХК, "Монголиантранс лайн" ХХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтан, нийт хамтран ажиллагсдад гүн талархал илэрхийлье.

Төмөр замын хөгжил өргөжин тэлж, ачаа тээвэр, логистикийн шинэ боломжууд нээгдэн, улс орныхоо эдийн засагт бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.