"Түмэн айл көүл" ХХК болон Дорноговь аймаг хооронд "Хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулав.
28/04/2026

Дорноговь аймгийн эдийн засгийн өсөлт, ногоон технологи, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэгтгэсэн "ДОРНОГОВЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2026" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Уг арга хэмжээний үеэр "Түмэн айл көүл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Дорноговь аймгийн Засаг дарга нарын хооронд "Хамтын ажиллагааны гэрээ"-г байгууллаа. Уг гэрээ нь Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Нутгийн захиргааны байгууллага хооронд байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт зэрэг харилцааг харилцан уялдаатай дэмжин ажиллах, зохицуулах зорилготой юм.