Говийн догшин ноён хутагт Данзанравжаан мэлмий нээсний 222 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй “ТЭНГЭРИЙН ХУТАГТ” фестиваль нь V Ноён хутагтын амьдрал, бүтээл туурвилын сүнслэг орон зайг түшиглэн дэлхийд энергийн төв хэмээгддэг Хамарын хийдэд 2025 оны 09-р сарын 19-өөс 20 өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдав.
Энэхүү фестиваль нь үндэсний болон олон улсын зочдод Хутагтын гүн ухаан, уран бүтээлийг таниулан сурталчлах, нийгмийн оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой зохион байгуулагдсан бөгөөд "Түмэн айл көүл" ХХК дэмжин оролцов.
Уг фестивалиар:
🕊️ Үндэстний оюун санаа, өв соёл, зан заншил
🎶 Язгуур болон орчин үеийн урлаг, сонгодог бүтээлүүд
🏜️ Говь нутгийн байгаль дэлхийн онцгой гоо сайхан
✨ Бясалгал, төвлөрөл, гэгээрэлд хөтлөх лекц, ном айлтгал
🎆 Чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх олон төрлийн арга хэмжээг нэгэн дор цогцлоон хүргэсэн бөгөөд цаашид жил бүр зохион байгуулагдах юм.