“Түмэн айл көүл” ХХК-ийн охин компани болох “Түмэн айл энержи” ХХК-ийн Дорноговь аймгийн Мандах сумын нутагт хэрэгжүүлж буй "Мандах 100 МВт цахилгаан станц" төслийн Зураг төсөл гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Жунруй инженерийн зураг төслийн хүрээлэн" ХХК шалгаран, 2025 оны 12 сарын 25-ны өдөр "Цахилгаан станцын барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ"-г амжилттай байгуулав.
Тус гэрээг байгуулснаар Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн үйлдвэрлэлийн дутагдлыг арилгах, говийн болон зүүн өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилго бүхий бидний төсөл амжилттай хэрэгжих томоохон алхмын эхлэл болж байна.